Усанд осолдсон иргэний ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

2024 оны 4 сарын 09

Arslan.mn

Архангай аймгийн Тариат сумын нутаг Мөрөн багийн "Хүрмийн-Ам" гэдэг газар хоёр хүн мотоциклтойгоор “Чулуут” голоор гарч байгаад нэг нь голын усанд осолдсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 21:40 цагт Онцгой байдлын анги хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 00:40 цагт очиход иргэн  Э/52 настай, эрэгтэй/ голын усаар мотоциклоо түрж гарахдаа осолдсон бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал тул тандалт хийж, 01:30 цагт зогсоосон.

Дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:10 цагт тус багийн "Хавчигийн-Ам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656045
0 эможи

keyboard_arrow_up