Баянхонгор аймагт ГУРВАН ихэр хүүхэд мэндэлжээ

2024 оны 4 сарын 08

Arslan.mn

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай дөрөвдүгээр багийн иргэн н.Нямдоржийн гэр бүлд 2024 оны дөрөвдүгээр сарын 5 буюу өчигдөр хоёр охин, нэг хүү гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

Ихрүүд болон ээж н.Мөнхтуяагийн биеийн байдал сайн байна гэв.

Шинэчлэлийн Засгийн газрын “Тэтгэмж, тусламжийн хэмжээг тогтоох тухай” 2012 оны 136 дугаар тогтоолоор 2 ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд нэг удаа хүүхэд тус бүрт 1.0 сая төгрөг, 3 ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн бол хүүхэд тус бүрт 3.0 сая төгрөгийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгохоор заасан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656008
1 эможи

keyboard_arrow_up