Өвөрхангай аймагт ингэ ихэрлэжээ
2024 оны 3 сарын 30
2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын Далан багийн Аймгийн аварга тэмээчин, Алтан төлийн эзэн О.Түвшингийн ингэ ихэрлэжээ.
Ихэр ботго төрөх нь ховор тохиолдол төдийгүй энх цагийг бэлгэддэг хэмээн говийн ард түмэн ярьдаг.
Энэхүү ховор тохиолдол нь олон жилийн өн авч ирдэг хэмээн нутгийн иргэд бэлгэшээж байна.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн өдийд буюу 2023 оны гуравдугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн Богд сумын 5-р багийн малчин, тэмээчин Б.Доржлхагвын хотонд ингэ ихэрлэж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
655767
2 эможи
Зочин
2024-03-31 15:15
ТЭМЭЭ ИХЭРЛЭХ Ч ТИЙМ САЙН БИШ ГЭЖ СУДАР НОМОНД БИЧСЭН БАЙДАГ ШҮҮ ДАЙН ДАЖИН БОЛОХЫН ШИНЖ ГЭЖ ҮЗДЭГ ЮМ БИЛЭЭ ТҮЙ ТҮЙ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс