Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгаланд холбогдох хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэн ШҮҮХЭД шилжүүллээ
2024 оны 3 сарын 12
Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт буруутган шалгажээ.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах / 22.4 дүгээр зүйлийн 1, 6 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дүгээр зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.8 дүгээр зүйлийн 1.1 /Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан/-д зааснаар ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








655290
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс