СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөлд голын мөс цөмөрч нэг иргэн АМИА АЛДЖЭЭ

2024 оны 3 сарын 05

Arslan.mn

Хөвсгөл аймгийн, Бүрэнтогтох сум Туяа багийн Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрсөн дуудлагыг гуравдугаар сарын 4-ний өдөр Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу очиход автомашинд зорчиж явсан хоёр хүний нэг нь эсэн мэнд гарсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид голын мөс цөмөрч эргээс 13 метр зайд иргэн М /45 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат/-ын цогцсыг олж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655176
1 эможи

keyboard_arrow_up