Айлын хөргөгч шатаж, угаартах эрсдэлээс 17 хүнийг аварчээ

2024 оны 2 сарын 27

Arslan.mn

Дундговь аймаг, Сайнцагаан суманд айлын хөрөгч шатсанаас үүдэн 17 хүнийг угаартахаас аварчээ.

Тодруулбал, тус сумын долдугаар багийн 115 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 04:14 цагт Онцгой байдлын газарт мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км  замыг туулан 04:18 цагт очсон байна.

Ингэхэд, иргэн Э-ын гал тогооны өрөөнд хөргөгч шатаж байсныг 26 минут ажиллаж унтраажээ. Улмаар утаажилтын бүсээс тус орцны 17 хүнийг /том хүн 10, хүүхэд 7/ аюулгүй газарт гаргасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655005
0 эможи

keyboard_arrow_up