Хөвсгөл аймагт сураггүй болсон 30 настай эрэгтэйг эрэн хайж байна
Хөвсгөл аймаг, Галт сум. Зүрх багийн Соёмбот хорооллын 317 тоот /аймгийн төвөөс урд зүгт 167 км, сумын төвд/ 02.15-ны өдрийн 17:00 цагийн орчим иргэн М/30 настай, эрэгтэй/ явганаар гараад сураггүй болсон, эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 02.20-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид , сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагчтай хамтран 15:49 цагаас эрэн хайх ажиллагааг Галт сумын төвд байрлах 10 айл, эзэнгүй 18 хашаа, байшин, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т Галт багийн “Хамрын-Ам” гэдэг газар хүртэл зохион байгуулж 17:58 цагт зогсоосон. 02.21-ний өдрийн 09:00 цагт эхлүүлсэн.