Цаг агаарын байдлаас шалтгаалан орон нутгийн дараах нислэгийн цагийг ӨӨРЧИЛЖЭЭ
Цаг агаарын байдлаас шалтгаалан орон нутгийн зарим нислэгийн цагийг өөрчилжээ.
Тодруулбал, Улаанбаатар-Ховд чиглэлийн 2-р сарын 16-ны өдрийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг Ховд хотын цаг агаарын байдлаас шалтгаалан 19:00 болон хойшлуулж байна.
Ховд чиглэлийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
ОМ031 дугаарт аяллын нислэг Улаанбаатар хотоос 19:00 цагт хөөрч Ховд хотод 20:00 цагт бууна.
ОМ032 дугаарт аяллын нислэг Ховд хотоос 20:40 цагт хөөрч Улаанбаатар хотод 23:25 цагт буухаар төлөвлөж байна.
Улаанбаатар Улаангом Улаанбаатар чиглэлийн ОМ051/052 аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
ОМ051 аялалын нислэг Улаанбаатар хотоос 06:15 цагт хөөрч Улаангом хотод 07:10 цагт бууна.
ОМ052 аялалын нислэг Улаангом хотоос 07:50 цагт хөөрч Улаанбаатар хотод 10:30 цагт буухаар төлөвлөж байна.
Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь МИАТ ТӨХК-ийн зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул Та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: МИАТ ТӨХК
|









