Малаа хариулж явсан залуу цасан нурангид дарагдаж бэртсэн байсныг эсэн мэнд олжээ

2024 оны 2 сарын 14

Arslan.mn

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр 11 дүгээр багийн “Төгрөг” гэдэг газарт малаа хариулж явсан малчин А /26 настай, эрэгтэй/ уулын цасны нуранганд дарагдсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан очиж иргэн Х /29 настай, эрэгтэй/-ийг цасны нурангид дарагдсанаас гэмтэж бэртсэн байсныг эсэн мэнд олж тус сумын Нэгдсэн эмнэлгийн автомашинаар Дэлүүн сумын төвд тээвэрлэн хүргэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654684
0 эможи

keyboard_arrow_up