Малдаа яваад сураггүй болсон малчин осгосон байсныг олжээ
Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнө гол багийн нутаг аймгийн төвөөс баруун урагш 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т орших Дундговь гэдэг газарт хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн орчимд тус сумын харьяат малчин Б малаа тууж яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг хоёрдугаар 13-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин 36 настай эрэгтэй Б-г 16:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулав.
Эрлийн үр дүнд гэрээс нь баруун урд зүгт 2 км-т орших Дундговь гэх газраас 16:46 цагт осгосон байхад нь олж, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.