СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурын мөс цөмөрч, суудлын автомашин суусан байжээ

2024 оны 2 сарын 08

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 6 дугаар багийн “Урандөш” гэдэг газар Хөвсгөл нуурын мөсөн дээр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр /2024.02.07/ өдрийн 16:05 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Модон хүй” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Ц-ийн “Хайлюкс” загварын суудлын автомашин мөс цөмөрч урд дугуйгаараа усанд суусан байсныг 22:08 цагт татан гаргажээ.

Иймд иргэд та бүхэн мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
654600
2 эможи

keyboard_arrow_up