Ачаа тээврийн зориулалттай хоёр зүтгүүр мөргөлдөж нэг хүн амь насаа алджээ

2024 оны 2 сарын 07

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 3-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн ноцтой осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газрын Булган сумын цагдаагийн хэлтсээс шалгахад тус сумын "Шар кемп" гэх газарт ачаа тээврийн зориулалттай хоёр зүтгүүр замын хөдөлгөөнд оролцох үедээ хоорондоо мөргөлдөж, ослын улмаас нэг тээврийн хэрэгслийн жолооч харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд жолооч та тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, орон нутгийн замд зорчих үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын нөхцөлд тохируулж анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцох, Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, өөрсдийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
1
sad an post
8
ouch an post
confuse an post
4
angry an post
4
654556
19 эможи

keyboard_arrow_up