Архангай аймагт харзны усанд орж осолдсон харамсалтай ХЭРЭГ гарчээ
2024 оны 2 сарын 06
Энэ сарын 04-ний өдөр 04:00 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн иргэн О харзны усанд орж осолдсон байж болзошгүй гэх дуудлагаар Эрэн хайх, аврах салбарын 2-р бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Б.Баасанбатаар ахлуулсан 7 алба хаагч, Кобе дуудлагатай эрэлч нохойн хамт хаяг дээр очжээ.
Аврагчид Орхон голын эрэг дагуу 1 цаг 30 минут аврах завь, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй эрлийн ажлыг зохион байгуулж анх усанд орсон газраас 50 м зайд буцалтгүй нэрвэгдэгчийг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллаа.
ЗӨВЛӨМЖ:
- Иргэд харзны усанд орохгүй байх, зайлшгүй орох тохиолдолд аюулгүй байдлаа сайтар хангаж орох.
- Гол, нуурын усны харзалсан хэсэгт мөсний зузаан харилцан адилгүй олон жилийн дунджаас нимгэн мөс цөмрөх эрсдэл өндөр байгаа тул анхаарал болгоомжтой байх.
- 7 см-ээс зузаан мөсөн дээр явган хүн явах боломжтой, 10 см-ээс дээш зузаан мөсөн дээр хүн загасчлах боломжтой.
- 12 см-ээс зузаан мөсөн дээр цасны мотоцикл явах боломжтой.
- 20-30 см зузаан мөсөн дээр жижиг суудлын автомашин явах боломжтой.
- 30-38 см зузаан мөсөн дээр жийп болон пикап автомашин явах боломжтой.
- 40-60 см зузаан мөсөн дээр 10-20 тн даацтай автомашин явах боломжтой.
- 70-95 см зузаан мөсөн дээр 30-40 тн даацтай автомашин явах боломжтой.
- Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2

1

1



2

4

3

1
654544
14 эможи
Irgen
2024-02-09 02:11
Gishuun hulgaich hen bilee Baatarbileg biluu avgai ni toriin bank ni zahiral songoltoo ergeed harj uzee Arhangai
Нийтлэгч хэн бэ?
2024-02-06 16:57
Ккк энэ сэтгүүлч нар хошин шог цаашаа гэмээр юм бичих юмдаа буцалтгүй нэрвэгдэгч , … юунд дасгах гээд л байна
Зочин
2024-02-06 14:02
Буцалтгүй нэрвэгдэгч гэж юу гэсэн үг юм?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс