“Приус-11“ машин Пробокстой мөргөлдөж 34-60 насны ДӨРВӨН ХҮН нас баржээ
Баянхонгор аймгийн Өлзийт суманд хоёр суудлын автомашин мөргөлдсөн осол гарчээ. Уг ослоор автомашины төмөр эд ангид 4 хүн хавчуулагдан нас барж, 2 хүн (1 нь хүүхэд) эсэн мэнд гарчээ.
Дуудлагын дагуу Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Пробокс” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Тодруулбал, "Пробокс” загварын суудлын автомашины жолооч Г /56 настай, эрэгтэй/, С/16 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өлзийт сумын сум дундын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин авч явжээ. Мөн автомашинд зорчиж явсан иргэн А/47 настай, эрэгтэй/, иргэн У /34 настай, эрэгтэй/, Приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Д /60 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 22:14 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгуллагад шилжүүлэн өгсөн байна.









