Өмнөговь аймгийн эмч нар малчны гэрт мэс засал хийж, жирэмсэн эхийн амийг аварчээ

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

Өмнөговь аймгийн БОЭТ-ийн эмч нар жирэмсэн эмэгтэйд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж амийг нь аварчээ.  

Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин эмэгтэй 20-21 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд ихэс ховхрон их хэмжээний цус гэнэт алджээ.

Тиймээс ар гэрийнхэн нь нэгдүгээр сарын 27-ны өдөр 17.00 минутын үед дуудлага дуудсаны дагуу Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Э.Энх-Эрдэнэ, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Х.Оюунсувд, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Ц. Мөнхдэлгэр, Мэс заслын сувилагч Ц.Санчирбаяр, жолооч С.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хагалгааны ажлын баг гарч газар дээр нь тусламж үйлчилгээг үзүүлжээ.

Жирэмсэн эх хожуу хугацааны бүрэн бус зулбалт буюу ихэс ховхролтой. Тархмал хордлогот бахуу оноштой, биеийн байдал хүнд нийт алдсан цус 1600 мл байсан тул эхийг яаралтай кесар мэс ажилбарт оруулсан байна.

Ийнхүү нөхцөл байдал хүнд байсан ч малчны гэрт мэс засал хийж, эхийн амийг аварчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654370
0 эможи

keyboard_arrow_up