Дарханд шатахууны сав шатаж, гурван иргэн амиа алдсан хэрэгт 2 ажилтанг буруутгаж ЯЛЛАЖЭЭ

2024 оны 1 сарын 29

Arslan.mn

 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч, 2000 тоннын шатахууны нөөцийн сав шатаж, гурван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл тус хэрэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 ажилтанг буруутгаж яллажээ.

Тодруулбал, Шүүгдэгч “Тэс Петролиум” ХХК-ийн ажилтан Г.Б, Б.С, салбарын захирал Ж.З нар  нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээн үүргээ биелүүлээгүйн улмаас 2000 тонн шатахууны саванд гал гарч дэлбэрэлт үүсч, ажил үүргээ биелүүлэн явсан нягтлан бодогч Н, нярав О, харуул Д нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нар хийх ёстой ажил үүргээ хангалттай хийж гүйцэтгээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэж үзжээ.

Улмаар  шүүгдэгч Ж.З-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. 

  •  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан ******аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт салбарын захирал Ж.З-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.З-ыг цагаатгасугай.
  • Шүүгдэгч Э  овогт Б-ийн С, И Б овогт Г Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гурван хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Б нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
1
yay an post
sad an post
11
ouch an post
3
confuse an post
4
angry an post
19
654347
46 эможи

Od
2024-01-30 22:05
Suuliin uyuuded yag yu l bolood bgaamdee odor bolgon gal garsan surag garaad teden hun ami aldsan gej yriad bhiin ene ynzaaraa shatsaar bgaad 3 say mongol shataad duusahwiidee
ХА ха тэнэг гэхүү
2024-01-30 13:10
НЕФЬТ гааз руу УС цацахгүйээээ !!!! өрдөнө.. хөөс цацна.. ХӨӨӨӨС САВАНГЫН ХӨӨӨС..
Зочин
2024-01-30 10:23
Shaan biz ayulgui ajillagaa aldagdsan kompani biruutai vhseniihen 2 ajiltan kompanii udirdlaguud yanz bvriin argaar baitsaand processd nuluulsun bn 2 ajiltnaa zosiosoljiin yamar kompani bnaa
Зочин
2024-01-30 07:10
Tui mai pissaguudaa. heden colonkiin erhlegchiig ene metchlen ami amidraliig ni suitgej bnaa pisdaguudaa
keyboard_arrow_up