Автомашин цасанд суусны улмаас хоёр хүүхэд, хоёр том хүн АМИА АЛДЖЭЭ

2024 оны 1 сарын 12

Arslan.mn

Энэ сарын 10-ны өдөр автомашин цасанд суусны улмаас хоёр хүүхэд, хоёр том хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс хөдөө гэр лүүгээ явахаар замд гараад автомашин нь цасанд суусны улмаас дөрвөн хүн амиа алджээ. 

Иргэд сумын төвөөс хөдөө гэр рүүгээ нэгдүгээр сарын 9-нд гарсан. Гэвч нэгдүгээр сарын 11-нд тухайн иргэдийн гэр бүл, саахалт айлаас нь "Ирэхгүй байна" гэсэн дуудлага мэдээлэл өгчээ. Ингээд онцгой байдлын аврагчид эрэн хайх ажиллагаа эхлүүлж, таван зорчигчоос 4 амиа алдсан, нэг нь маш хүнд байдалтай байхад нь олжээ.

Ослын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдэгдлээ.

Иймд машин техник цасанд суух, боогдох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсох,
  • Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах,
  • Өөрийн болоод гэр бүлийн аюулгүй байдлыг хангах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
6
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
653975
11 эможи

Ууганбаатар
2024-01-14 14:18
Ямар юмных нь онцгой байдлын алба хаагч байхав дээ сумын цагдаа нар л уг ажлыг эхнээс нь дуустал хийдэг шүү
Ханд
2024-01-12 11:02
Хөдөө гадаа явахдаа сайн бэлтгэлээ хангалдаа ямар хэцүү юм бэ
keyboard_arrow_up