Айлаас гэртээ харихаар гараад замдаа эндсэн байжээ

2023 оны 12 сарын 20

Arslan.mn

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг сумын төвөөс хойш 20 км-т орших Хацрын-Ар хэмээх газарт арванхоёрдугаар сарын 18-ны 06:00 цагийн орчим иргэн Б айлаас гэртээ харихаар гараад сураггүй болсон гэх дуудлага 12-р сарын 19-ний 11.30 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 35 настай  эрэгтэй Б-г 18-ны 13:05 цагаас эхлэн эрэн хайж эхэлжээ. 

Эрэлчид 19-ний өдрийн 15:54 цагт сумын төвөөс хойд зүгт 18 км, айлаас баруун зүгт 9 км-т тус сумын Өгөөмөр багийн Олон-Овоо хэмээх  газраас цогцсыг нь олж, Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
653543
3 эможи

keyboard_arrow_up