СҮХБААТАР: 2023 онд 160 мянга орчим мод шинээр тарьжээ

2023 оны 12 сарын 05

Arslan.mn

Энэ оны хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрүүдэд аймгийн хэмжээнд 290 гаруй ААНБ-ын 4300 гаруй албан хаагч, иргэн оролцож 159680 ширхэг модыг 637,1 сая төгрөгөөр тарьжээ. Мөн тус онд улс болон орон нутгийн төсвийн 271,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 40 га талбайд ойн зурвас байгуулах, ойжуулалтын ажлыг хийжээ.

 

АДАПТ төслийн хүрээнд Дарьганга суманд 30 га, Түмэнцогтод 20 га талбайд татмын ойжуулалт, Дарьганга суманд 10 га, Түмэнцогт суманд 15 га талбайд тармаг ойн цэвэрлэгээний ажлыг хийхээр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулахад бэлэн болсон байна.  

 

2021-2023 онд тарьсан модны ургалтад мониторинг хийсэн ба тооллогод 400,3 мянган ширхэг модыг хамруулж, ургалт 81,9 хувьтай гэж дүгнэжээ.

Хэдийгээр жил бүр модыг олон тоогоор тарьж, суулгаж байгаа ч арчилгаа хийхэд хүн хүч дутмаг, иргэдэд тогтмол зөвлөгөө өгч тулж ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг мэргэжлийн байгууллагаас уламжилдаг. Тиймээс "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд орон нутагтаа мод үржүүлгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ажлыг төрөөс бодлогоор дэмжиж, боловсон хүчний нөөцөө бүрдүүлж байгаа. БОАЖЯ-тай хамтран 13 сумаас 35 хүнийг мод тарьж ургуулах сургагч багшаар бэлтгэсэн бол аймгийн МСҮТ-д 2022-2023 оны хичээлийн жилд нэг жилийн сургалттай ойжуулагчийн ангийг нээж, 18 ойжуулагчийг бэлтгэн төгсгөжээ.

Харин 2023-2024 оны хичээлийн жилд 20 хүн элсэн суралцаж байна. Эдгээр нь бүгд орон нутагтаа мод үржүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд болон иргэдтэй хамтран ажиллана. Энэ бол "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж буй онцлох ажлын нэг юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653383
0 эможи

keyboard_arrow_up