Явганаар малаа хариулахаар гараад сураггүй болсон 21 настай, эрэгтэйг эсэн мэнд олжээ
Ховд аймгийн Манхан сумын Улаан хүрээ багийн Боомын-Ам мухар хүрээ гэдэг газарт арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн орчим малчин А нь явганаар малаа хариулахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:15 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд малчин А /21 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 12.12-ны өдрийн 00:50 цагт гэрээс нь баруун зүгт 700 метр зайд Тарвагатай-Ам гэдэг газраас төөрсөн байсныг эсэн мэнд олж, хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.