ШУУРХАЙ: Самар түүж явсан найман хүний нэг нь СУРАГГҮЙ болжээ
2023 оны 11 сарын 30
Сэлэнгэ аймаг, Ерөө суманд самар түүж явсан найман хүний нэг нь энэ сарын 9-ний 09:40 цагийн орчим отоглосон газраасаа гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Онцгой байдлын газарт ирүүлжээ. Ийнхүү Онцгой байдлын газарт хүсэлт гаргахаасаа өмнө тухайн иргэд өөрсдөө эрлийн ажиллагаа явуулж байжээ.
Онцгой байдлын албан хаагчид сумын иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар өчигдөр 09:00 цагаас эхлэн 30 км замыг туулан Ерөө сумын Бугант багийн Ус суваг гэдэг газарт хоноглон өнөө өглөө 09:00 цагт эрэн хайх ажиллааг эхлүүлээд байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653100
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс