Сураггүй болсон малчныг ЭСЭН МЭНД олжээ

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Хужирт сумын сумын харьяат малчин Р нь 18:00 цагт гэрээсээ мотоциклтой гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин 45 настай Р -ийг 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж арваннэгдүгээр сарын 28-ы өдрийн 00:30 цагт тус багийн “Тариат” гэдэг газар гэрээс нь баруун зүгт 15 км-аас эсэн мэнд олжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653039
0 эможи

keyboard_arrow_up