Нохойд хазуулсан эмэгтэйд “туслаагүй“ жолоочийг 100,000 төгрөгөөр ТОРГОЖЭЭ
Өнгөрөгч есдүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт нэгэн эмэгтэй 5-6 нохойд хазуулсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тухайн үед нохойд хазуулсан эмэгтэйд тусламж үзүүлээгүй явсан гэх "Ланд круйзер 200" маркийн машинтай иргэн болон орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэдэд хариуцлага тооцжээ.
Тодруулбал, тусламж үзүүлээгүй иргэнд Зөрчлийн тухай хуулийн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгожээ.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан гурван иргэнээр хохирогчид учруулсан хохирлыг төлүүлсэн байна.