САЙН МЭДЭЭ: Алба хаагчид 6 хүүхэдтэй ээжид газар авч хашаа, гэр барьж өгчээ
2023 оны 11 сарын 09
Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбарын түүхт 30 жилийн ойгоо тохиолдуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын өрх толгойлсон ээжид газар авч хашаа, гэр барьж өгчээ.
Зургаан хүүхдийн ээж өмнө нь түрээсийн гэр, байшинд амьдарч өдий хүрсэн. Сайхан сэтгэлт түмнийхээ дэмжлэгээр өөрийн гэсэн хашаа, гэр оронтой боллоо. Тусыг мартахгүй үр хүүхдүүддээ эрдэм номтой сайн хүн болгон өсгөнө хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.
Мөн алба хаагчдын санаачилсан сайн үйлсэд Мөрөн сумын аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэж хүүхдүүдэд нь дулаан хувцас, хичээлийн хэрэглэл, хоол хүнс зэргээр дэмжлэг үзүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
652651
3 эможи
уншигч
2023-11-09 14:24
Маш их баярлал та бүхний ажил үйлс өөдрөг байг. Өнөр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсье.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс