Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав төсвийн 38 саяар “автобусны жишиг буудал“ барина
2023 оны 10 сарын 24
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас "1 байршилд автобусны жишиг буудал шинээр байгуулах" нэртэй нээлттэй тендерийг өнөөдөр зарлажээ.
Тендерийн нийт төсөвт өртөг нь 37,955,400 төгрөг бөгөөд эх үүсвэр нь улсын төсвөөс гарах аж.
Тендерийг энэ сарын 31 -ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ хэмээн заасан бөгөөд тендерийн нээлтийг 2022 оны тус өдрийн 11 цагт зохион байгуулах аж.
Харин улсын төсвийн 38 сая төгрөгөөр яг ямар жишиг автбусны буудал барих гэж байгаа нь тодорхойгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652097
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс