С.Энхтөр: Бурхан минь Дарханы зам дээр шөнө жинхэнэ аюул байна
Иргэн С.Энхтөр цахим хуудаснаа "Бурхан минь Дарханы зам дээр шөнө жинхэнэ аюул байна." гэжээ.
Тэрбээр, “Дарханы замаар Жаргалант хүртэл өдөр яваад шөнө буцаж ирлээ. Бурхан минь жинхэнэ аюул тэнд байна. Өндөр хурд аль зорчих хэсэгрүү яаж орох нь тодорхойгүй, мэдээллийн байгууламж тэр дотроо тэмдэг тэмдэглэл нь ойлгомжгүй, цөөхөн учир жолооч нар багцаагаар тууж өгч байна.
Туузан хашлага бол эхлэл төгсгөл дээр ямар ч мэдээлэл анхааруулга алга, сүлбүүлж үхмээр. 2, 3 газар л км орчим гайгүй сайн хийгдсэн хэсэг байна гэж харлаа. За тэгээд шөнө бол жолооч нар ар өврөөс гэрлээр зүгээр л сохолж байна. Шөнө явалтгүй. Толигор болохоор тануус гоё зам л гээд байгаа байх, аюулгүй замыг л гоё зам гэнэ шүү дээ. Инженерүүд яаралтай очиж хөдөлгөөний аюулгүй байдлын талаар яаралтай заавар зөвлөгөө өгөөсэй билээ. Карекийн заавар, миний бас эмхэтгэсэн юм байгаа даа уг нь...” гэжээ.