ШУУРХАЙ: Хүүхэд алга болсонтой холбоотойгоор Сайншандад хөдөлгөөн хязгаарлалаа

2023 оны 10 сарын 04

 

Arslan.mn

Дорноговь аймгийн онцгой комисс өчигдөр /2023.10.03/ 22:50 цаг шуурхай хуралдсан байна.

Тодруулбал, Сайншанд суманд 12 настай хүүхэд сураггүй алга болсонтой холбогдуулан Аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргалаа.

Охиныг харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэнэ үү. Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227.

Хүүхэд гэрээсээ гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан байна.

Охин өнөө өглөө 07:10 цагт Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын “Мандах Наран” хорооллын байрнаас хичээлдээ явах гэж гараад сураггүй болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651400
0 эможи

keyboard_arrow_up