ШИЛЭН: Ховд хотын гэр хорооллыг ухаалаг гэрэлтүүлэгтэй болгоход 720 сая төгрөг зарцуулна
2023 оны 9 сарын 14
Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны алба 720,000,000 төгрөгөөр Ухаалаг гэрэлтүүлэг хийлгэх тухай тендер зарласан байна.
Уг тендерийг өчигдөр буюу есдүгээр сарын 13-ны өдөр зарласан бөгөөд материалыг аравдугаар сарын 13-ны өдөр хүртэл хүлээн авах аж.
Одоогоор тус тендерийн материалд хамаарах ТЭЗҮ-ийн тооцоолол https://www.tender.gov.mn цахим хуудсанд байршаагүйн улмаас яг ямар төрлийн гэрэлтүүлэг хийх нь тодорхойгүй байна.
Харин тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэх аж. Үүнд:
- "Модон овоо, Хогийн хар, Рашаан, Гүүрний чиглэлийн нарны зайгаар ажилладаг гудамжны гэрэлтүүлэгийн толгой солих"
- " Ховд хотын гэр хорооллын 2222ш гэрэлтүүлэг ухаалаг болгох "
- " Гэрэлгүй гудамж гэрэлтүүлэх 166ш нэмж суурилуулах "
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650810
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс