Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрыг ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД бүртгэжээ

2023 оны 8 сарын 30

Arslan.mn

Монгол Улс Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 онд ЮНЕСКО-ийн хүн ба шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн. Энэ түүхэн тэмдэглэлт үйл явдлын дурсгалд зориулан онцлон тэмдэглэсэн салбарын нээлт болов.

Тэмдэгт самбарыг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид, албан хаагчид дотоод нөөц бололцоонд тулгуурлан өөрсдийн гараар бүтээж, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын эхлэл цэгт байршуулж буйгаараа онцлог юм.

Монгол Улс нь Говийн их дархан цаазат газрыг 1990 онд, Увс нуурын ай сав газрыг 1997 онд, Богд-Хан уулын дархан цаазат газрыг 1997 онд, Хустайн байгалийн цогцолборт газрыг 2002 онд,  Дорнод Монголын дархан цаазат газрыг 2005 онд, Монгол Дагуурын дархан цаазат газрыг 2007 онд, Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд, Увс нуурын хотгорын хил дамнасан шим мандлын нөөц газрыг 2021 онд, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 онд, Онон балжийн цогцолборт газрыг 2023 онд (нийт 9 газрыг) тус тус ЮНЕСКО-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлээд байна.

Цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурыг Дэлхийд данстай болсныг тэмдэглэж буй үйл ажиллагаанд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра, БОАЖЯ-ны ТХГНБЗГ-ын дарга Н.Баатарцогт, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Г. Энхбаяр, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Мөн гадаад дотоодын ирсэн зочид, төлөөлөгчдөд, урлагийн тоглолт сонирхуулан, нутгийн иргэд гар урлалын худалдаа явуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650264
0 эможи

keyboard_arrow_up