Ховд аймгийн хоёр иргэн хууль бусаар тарвага агнажээ

2023 оны 8 сарын 25

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 453 дугаар захирамжаар тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.

Хяналт шалгалтаар Толбо сумын нутагт хууль бусаар тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, аймгийн БОАЖГ, ОБГ, Зоонозын өвчин судлалын төвийн алба хаагчид гурван сумын байгаль хамгаалагч нартай хамтран энэ сарын 23-ны өдөр Толбо сумын зургаадугаар багийн нутаг дэвсгэрт орших Хонгор өлөн хэмээх газраас Ховд аймгийн хоёр иргэн тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ.

Тухайн этгээдүүдэд хуулийн хүрээнд зөрчил хянан шалгах ажиллагаа явуулж, тухайн иргэдэд хариуцлага тооцсон байна.

Иймд тарваган тахлын халдвар авах эрсдэлт үйлдлээс татгалзаж өөрийгөө болон бусдын эрүүл мэндийн хамгаалахыг  уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650106
0 эможи

keyboard_arrow_up