50 тооны адуу хулгайлсан БҮЛЭГ этгээдийг БАРИВЧИЛЖЭЭ
Говь-Алтай аймгийн Цагдаагийн Газарт “2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш миний 28 тооны адуу хайгаад олдохгүй байна“ гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, уг хэргийг Говь-Алтай аймгийн харьяат Б, аймгийн харьяат Н нар нь бүлэглэн үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.
Тухайн этгээдүүд нь 2022 онд мөн бусдын олон тооны буюу 22 тооны адуу хулгайлсан болох нь илэрчээ.
Иймд малчид та бүхэн малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж малаа байнгын хариулга, маллагаатай байлгах, мал хамгаалах бүлэг, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх идэвхтэй оролцох, малаа им тамгатай болгох, шилмэл хурдан удмын гойд ашиг шимтэй малаа зурагжуулах, бүртгэлийн карттай болгох, малын байршил тогтоогч /GPS/ болон бусад орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглах, туслах малчин авч ажиллуулахдаа цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах сайтар судалж ажиллуулах зэргийг анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.