ШИЛЭН: Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар 150 саяар “сонсдог ном“ хийлгэнэ
2023 оны 8 сарын 25
Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газраас 150,000,000 төгрөгөөр сонсдог ном хийлгэх тухай тендер зарласан байна.
Уг тендерийг өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр зарласан бөгөөд материалыг есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авах аж.
Одоогоор тус тендерийн 150 сая төгрөгөөр Эрдэнэт хот, эрдэнэтчүүдийн тухай 2000 ширхэг гоёлын хавтастай CD-цахим номыг бүтээж, нийлүүлэх шаардлага тавьжээ.
Тооцоолж үзвэл, одоогийн зах зээлийн ханшаар сонсодог хэлбэрийн CD-цахим номын нэг ширхэгийг захиалгаар тоо ширхэгийн хэмжээнээс хамааран 20,000-25,000 төгрөгөөр хийдэг гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650097
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс