ШУУРХАЙ: Машинтайгаа сураггүй болсон эмэгтэй модонд боомилсон байжээ

2023 оны 8 сарын 24

Arslan.mn

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн, 33 настай, эмэгтэй 08 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт гэрээсээ автомашинтай гараад сураггүй болоод байсан.

Тэгвэл эмэгтэйн автомашиныг Хар модтойн даваа гэдэг газраас олж, 08 дугаар сарын 23-нд онцгой байдлын байгууллагаас тусламж хүссэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, түүний цогцсыг Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Хар модтын даваа” гэдэг газарт модноос дүүжлэгдсэн байдалтай олж, Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
7
ouch an post
1
confuse an post
1
angry an post
8
650044
20 эможи

Зочин
2023-08-27 10:26
сайн бн энэ хараал орк улсад төрж өссөндөө
г
2023-08-24 10:19
хөөрхийг ямар орк нь боомилтол нь дарамтлаа бол
keyboard_arrow_up