ШУУРХАЙ: Хөвсгөл аймагт Солонгосын 2 жуулчин усанд живж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ
2023 оны 8 сарын 23
Наймдугаар сарын 10-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд Өмнөд Солонгосын хоёр иргэн усанд живж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, аялал жуулчлалын шугамаар тус улсын гурван иргэн Монголд ирсэн бөгөөд жуулчид нууранд сэлэх гэж байгаад хоёр нь осолдсон байна.
Эх сурвалжийн мэлээлснээр тухайн иргэд 72-76 насны хүмүүс аж.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хэрэг бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явуулж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Мөн нас барсан тухайн иргэдийн ар гэрийнхэн нь цогцсыг авч явсан гэх мэдээлэл байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
650032
3 эможи
Зочин
2023-08-23 19:33
Аль 10 ны өдрийнхийг одоо мэдээлж байгаа юм уу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс