Мөөгөнцөртсөн цэцэрлэг засварлах шаардлагатай төсөв БАТЛАГДААГҮЙ байжээ

2023 оны 8 сарын 21

Arslan.mn

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн цэцэрлэг энэ хичээлийн жилд хүүхэд хүлээж авах боломжгүй  болсон талаар тус аймгийн иргэд цахим хуудастаа бичжээ.

Тодруулбал, цэцэрлэгийн барилга насжилтаас шалтгаалж мөөгөнцөртөж хана нь нуралт үүсч, дээвэр нь хууларч, тааз нь цуурсан байна. Тиймээс энэ хичээлийн жилд  хүүхэд хүлээж авах боломжгүй болсон аж.

Харин энэхүү цэцэрлэгийн барилгад бүрэн засвар хийх шаардлагатай  болсон гэж  эцэг, эхчүүд нэгдэж удаа дараа хүсэлт гаргасан боловч  засварын ажилд шаардлагатай төсөв батлагдаагүй байгаа аж.

Бид энэ талаар холбогдох албанаас тодруулан хүргэх болно.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649889
0 эможи

Зочин
2023-08-21 12:04
тэгсэн мөртөө 100жил тэмдэглэж наргиж наадах төсвөө батлуулаад авсан нь гайхалтай
keyboard_arrow_up