Архангай, Булган, Өвөрхангай аймаг тоггүй байна
2023 оны 8 сарын 14
Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг хүртэлх 110кВ-ын 5 тулгуур шон өчигдөр шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас унасан байна. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Булган зэрэг аймаг тоггүй байна.
Шалтгааныг эцэслэн тогтоогоогүй бөгөөд урьдчилсан байдлаар усархаг бороо орж, хүчтэй шуурганы улмаас унасан гэж таамаглаж буйг эх сурвалж мэдээллээ.
Гэнэтийн нөхцөл байдлаас үүдэж цахилгаан хязгаарласан болохыг албаныхан мэдээлж байгаа бөгөөд гэмтлийг яаралтай засварлахаар баг ажиллаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
649646
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс