Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын Нарийн гүүрний хөдөлгөөнийг нээгээгүй байна
2023 оны наймдугаар сарын 2-ны 07:30 цагийн байдлаар Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрний хөдөлгөөнийг түр хаасан хэвээр байна. Иймээс тус чиглэлд зорчихгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхаарууллаа.
Өчигдөр аадар бороо орсны улмаас замын зорчих хэсэг дээгүүр ус давж урсан Нарийн гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсэг нурж, нарийссан байдалтай байгаа юм байна.
Баянхонгор талаас ачааны нэг автомашин, гурван автобустай 104 зорчигч, суудлын 30 автомашинтай 80 орчим хүн усанд боогджээ.
Эвдрэл үүссэн зам дээр аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагын алба хаагчид, Онцгой байдлын газраас эргүүл, бүсийн инжeнeр ажиллаж байгааг мэдээлэв.