Говь-Алтайд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, хөдөлгөөн ХЯЗГААРЛАЛАА

2023 оны 6 сарын 27

Arslan.mn

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлалаа. 

Тодруулбал, зургаадугаар сарын 26-ны оройн 21 цагийн үед тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн байна. Иймд Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

1. Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургаадугаар сарын 27-ны өдрийн 02 цагаас зургаа хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах 

2. Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж зургаадугаар сарын 27-ны 01 цагаас орох гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах 

3. Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг зургаадугаар сарын 27-ны 02 цагаас зургаан хоног түр хориглох

4. Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх 

5. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМТөвийн дарга удирдлагуудад өгч ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648473
0 эможи

keyboard_arrow_up