Баян-Өлгий, Ховд аймгийн цахилгааныг 6 ХОНОГ ХЯЗГААРЛАНА

2023 оны 6 сарын 23

Arslan.mn

Баян-Өлгий болон Ховд аймгийн цахилгааныг энэ сарын 23-28-ны өдрийн 07.00-20.00 цагийн хооронд хязгаарлана. Энэ талаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Ерөнхий инженер Ц.Тооройхүү тодруулга өгсөн байна.

Тэрээр “Улаангом-Өмнөговь чиглэлийн 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засвар хийхээр төлөвлөсөн. Тухайн ажлыг жил бүрийн энэ цаг үед зохион байгуулдаг бөгөөд ирэх өвөлд цахилгаан дамжуулах агаарын шугамаас болж эрчим хүч тасалдахаас сэргийлж буй арга юм.

Цахилгааны хязгаарлалттай үеэр Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц, Нарны станцаас  цахилгаан эрчим хүчээр хангана. Тус засварын ажлыг энэ сарын 15-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөсөн байсан бөгөөд ЭЕШ-ын хугацаатай давхардсан тул хойшлуулсан. Энэ тухайгаа хязгаарлалт хийх аймгуудад мэдэгдсэн. Одоогоор тус засварын ажлыг гүйцэтгэхээр таван машин, 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
648386
1 эможи

keyboard_arrow_up