Хөвсгөл нуурын усан тээврийг эхлүүлж, завь нэг бүрт “GPS“ суулгана

2023 оны 6 сарын 21

Arslan.mn

Хөвсгөл нууран дээр усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхлэгчдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангуулж, улмаар байгаль орчныг хамгаалах, иргэдийн ая тухтай, аюул осолгүй зорчих нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийж байна.

Энэ үеэр Усан замын тээврийн хэрэгсэлдээ шаардлагатай засвар, үйлчилгээ хийсэн байх, цахилгаан болон харилцаа холбооны хэрэгслүүдийн хэвийн ажиллагааг урьдчилан шалгасан байх, байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулж аврах хантаазыг шалган туршиж, бэхэлгээ уяа оосрын бүрэн бүтэн байдлыг шалгасан байх шаардлагыг тавьж байгаа юм.

Хөвсгөл нууранд усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх бүртгэлтэй 96 тээврийн хэрэгсэл байдгаас жилд дунджаар 50-55 тээврийн хэрэгсэл хөвөлтөд гардаг. Иймд Монголын Завьчдын нэгдсэн холбоо төрийн бус байгууллагатай хамтран усан замын тээврийн хэрэгслүүдэд GPS суурилуулж байгаа бөгөөд хэрэгжилт 52 хувьтай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648357
0 эможи

keyboard_arrow_up