Бор-Өндөрийн уурхайн цооног үерийн усаар дүүрч, хоёр хүн уурхайн гүнээс гарч чадаагүй байна

2023 оны 6 сарын 19

Arslan.mn

Хэнтий аймгийн нутагт өчигдөр усархаг бороо оржээ. Борооны улмаас зургаадугаар сарын 18-ны 20.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх жоншны хувийн уурхайн 30-40 метрийн гүнтэй цооног руу үерийн ус орж, тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан хоёр ажилтан гарч ирж чадаагүй байна. Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 18-ны 20:25 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 20:50 цагт очиход жоншны уурхайн 30 метрийн босоо, 18 метрийн хөндлөн уурхайн цооног үерийн усаар дүүрсэн байв.

Уурхайн гүнд ажиллаж байсан ажилтан 40 настай эрэгтэй Ж, 33 настай эрэгтэй С нар гарч ирж чадаагүй тухай мэдэгдсэний дагуу Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс 11 квт-ын хүчин чадалтай нэг насос авчирч суурилуулан 03:35 цагт усыг соруулах ажиллагааг эхлүүлсэн байна.

06:30 цагийн байдлаар уурхайн амнаас доош 11 метр хүртэлх усыг соруулсан ба “Баргилт”-ын уурхайгаас 400 квт-ын хүчин чадалтай дахин нэг насос татан авчруулж байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 06.19-ний 05:20 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөдөлсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648283
0 эможи

keyboard_arrow_up