Хөвсгөлд 12 ААН зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчил гаргажээ
2023 оны 6 сарын 16
БОАЖЯ-аас Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж байна.
Хяналт, шалгалтыг Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг явуулж байна. Шалгалтад 42 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас давхардсан тоогоор:
- Газрын хэмжээг зөвшөөрөлгүй хэтрүүлэн ашигласан 7,
- Зөвшөөрөлгүйгээр газар ашигласан 12, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй-5,
- Ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлгүй -5,
- Хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй-5,
- Ойн болон усан сангийн хамгаалалтын бүстэй давхцалтай -25 зөрчил илрүүллээ.
Илэрсэн зөрчилд:
- Газар ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглалтын байдалд хяналт, хэмжилт хийх;
- Илүү талбай хашаалсан зөрчлийг газар дээр нь арилгуулах, мэдэгдэл хүргүүлэх;
- Мал амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайсыг буулгуулж, орц гарц гаргуулах;
- Цэвэршүүлэх байгууламжийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулах;
- Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, Нүхэн жорлон угаадасны нүх стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648201
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс