Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2023 оны 6 сарын 16

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн нутагт гарсан ойн түймрийг бүрэн унтраасан тухай онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Тус байгууллагаас мэдээлснээр Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3 дугаар баг “Гучин тавын ам” /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 115 км, Бугант багаас 40 км орчим, Мандал сумаас зүүн хойд зүгт 160 км орчим /-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2023 оны зургаадугаар сарын 12-ны 22:41 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн алба, сайн дурын хэсгийн ажилчид нийт 55 хүн, гурван автомашинтай ажиллаж, зургаадугаар сарын 14-ний 11:35 цагт түймрийг цурамд оруулсан байна.

Улмаар өчигдөр 16:30 цагт түймрийг бүрэн унтрааж Ерөө сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648189
0 эможи

keyboard_arrow_up