Хүчирхийлэлд өртөж, хойд ээждээ зодуулдаг 14 настай охиныг ээж нь авчээ
2023 оны 6 сарын 13
Ховд аймагт оны есдүгээр сард 14 настай охиныг "дотуур байрнаас нь гэрээс чинь эргэлт ирснийг ав" хэмээн дуудаж гаргаад хээр аваачиж гурван этгээд хүчирхийлсэн хэрэг гарсан.
Тодруулбао, хохирогч охин төрсөн аав, хойд ээжтэйгээ амьдардаг бөгөөд аав нь архи уудаг, хойд ээж нь байнга зоддог байсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл хэрэг үйлдсэн гурван этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд харин хохирогч охиныг хамгаалах байранд нэг сар байлгасны дараа төрсөн ээжийнх асран хамгаалалд өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
648061
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс