Гэрээсээ гарч алга болсон 1 настай ОХИНЫГ ХАЙЖ байна
2023 оны 5 сарын 31
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Хотгорын голоос өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны оройн 19 цаг орчимд 1 ой 6 сартай хүүхэд гэрээсээ гарч алга болжээ.
Хүүхдийг алга болсноос хойш цагийн дараа хайж эхэлсэн байна.
Одоо аймаг, сумын Онцгой байдал болон цагдаагийн газар, ар гэрийнхэн алга болсон газраас 30-40 км зайд самналт хийж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хүүхэд ягаан цамцтай, жинсэн өмдтэй, хөл нүцгэн гэрээсээ гарсан бөгөөд үзсэн, харсан хүн байвал 88020249, 89688318, 88097495 утсаар мэдээлэл өгнө үү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
647690
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс