ШУУРХАЙ: Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа 800 мянган төгрөгөөр нисэхээр болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Агаарын тээврийн үнэ тарифыг буулгах ажил чухал байна. Өнөөдрийн хуралдаанаар "МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2023 оны 7-р сарын 1-нээс агаарын тээврээр зорчдог 9 аймагт билетийн үнэ 50-70 хувь хямдарч байна.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,650,000 төгрөг байгаа. Бидний оруулж ирж байгаа саналаар хоёр талын нислэгийн үнэ нийлээд 800,000 төгрөгөөс ихгүй байхаар шийдэгдсэн гэсэн үг.
Мөн Ховд болон Увс аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,600,000 төгрөг байсныг 600,000-650,000 төгрөгөөр зорчих боломжтой болгож байна. МИАТ орон нутагт нислэг үйлдэнэ." гэв.