Шуурганд төөрсөн 50 настай эрэгтэйг малтай нь хамт эсэн мэнд олжээ
2023 оны 5 сарын 24
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст баг, “Хармагтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 73 км, сумын төвөөс хойд зүгт 27 км/-т малчин А малаа хариулж яваад 05.23-ны өдрийн 18:00 цагийн орчим түр зуур 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас төөрсөн тухай дуудлагыг тухайн өдрийн 18:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж иргэн 50 настай, эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 3 км-т байх “Буйлт хонхор” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








647401
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс