Дорнод аймаг өндөржүүлсэн БЭЛЭН БАЙДЛЫН зэрэгт шилжлээ
2023 оны 5 сарын 10
Дорнод аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүд гарлаа.
- Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хуурайшилтын зэрэглэлээр тооцоолсон түймрийн эрсдэлийн үнэлгээгээр бүх сум нэн аюултай түвшинд хүрсэн тул аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх.
- Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр Байгаль хамгаалагчийг ээлжээр ажиллуулах цаашид бусад аж ахуй нэгж, байгууллагуудад ажиллуулах төсөв, тооцоо, судалгааг гаргах.
- Байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагуудыг хуурайшилт ихтэй үед буюу хавар, намрын улиралд байнгын томилгоожуулж ажиллуулах.
- Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19,21 дүгээр талбай, Улааны орд, Алтан Цагаан-Овоо, Хашаатын цав ордуудыг түшиглэн, хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх мэргэжлийн бүлгүүд ажиллуулах.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646938
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс