ЗИЛ-131 машинтай Идэр голын усанд суусан иргэдийг гаргажээ

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг аймгийн төвөөс урагш 127 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т орших Зүрх багийн Дунд цагааны-Ам хэмээх газарт  Идэр голын усанд ачааны машинтайгаа сууусан иргэд тусламж хүсжээ. 

Машинд зургаан иргэн зорчиж явсан бөгөөд тэдний нэг нь дөрвөн настай хүүхэд, бусад нь 25-46 насны иргэд байжээ. Иргэд тавдугаар сарын 1-ний 06.00 цагийн орчим дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчдыг очсон байна.

Тэднийг очиход Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Галт сумын чиглэлд 6 тн хүнсний бүтээгдэхүүнийг “ЗИЛ-131” ачааны автомашинаар тээвэрлэж яваад Идэр голын усанд сууж, жолооч болон зорчигчид машиныхаа бүхээг дээр гарсан байв.

Аврагчид завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргаж, мөн өдрийн 11:18 цагт автомашиныг нь татан гаргажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646684
0 эможи

keyboard_arrow_up