Булган аймагт ой хээрийн гал түймэр гарчээ
							 2023 оны 4 сарын 27						
						
					
Булган аймгийн ХутагӨндөр сумын Хантай багийн “Мэргэний давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:48 цагт цурамд оруулж, 04.26-ны өдрийн 10:30 цагт унтраасан.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
1
								
								
								646539
								
								
							1 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
